Feb 18, 2010
Хааяа ч гэсэн сонсож байгаач...
Би туйлын сонирхолгүй юм ярьдаг бололтой. Эсвэл хэн ч ойлгохооргүй яриад байдын болов уу? Оршил ихтэй ярьдаг байх л даа... Би ярих дуртай, бас чиний ярихыг сонсох дуртай, харин миний юу ярьж байгаа чамд огт хамаагүй юу... Миний ярихыг сонсохоос чиний залхуу хүрээд байдаг юм уу... Эмгэнэлт зохиол ярих гээд байхад чинь инээдмийн кино шиг л хүлээж авсан. Ярьж дуусах нь бүү хэл ярьж эхлээчгүй байсан шүү. Яахав чамд нэг их сонирхолтой биш байсан байх л даа. Сонирхолгүй юмаа сонсох хэрэггүй л дээ... Номын санчтай яагаад хэрэлдсэнийг асуугаагүй, харин өөрийнхөө урьд нь яаж байсанаа ярьж өгсөн... Номын санч намайг огт яриагүй байхад миний урд сууж байсан хүүхдүүд ярьсаны төлөө одоохон гар гэж хөөгөөд, Би яасан гэж чимээгүй гарах билээ... Тэрийг л хэлэх гэсэн юм. Зүгээр л сонсоод өнгөрчихөд нэг их төвөгтэй биш байгаа биз дээ. Эсвэл үгүй юм болов уу? Хамт байхдаа хөгжим сонсоод байдагт чинь дуртай лав биш. Яахав чамд зэрэг ойлгох чадвар байдаг юм байлгүй дээ. Эсвэл зүгээр л миний ярихыг сонсох хэрэггүй болохоор л тэр биз... Би зөв ярих тал дээр маруухан л даа. Найруулгын ямар ч чадвар байхгүй. Тийм болохоор их алдаатай ярьдаг байх. Гэхдээ чи ойлгодог биз дээ. Би заавал зөв ярих ёстоймуу. Миний алдааны тухай ярьж байтал үндсэн ярьсан юм нь тэр чигтээ мартагдчихаад байдаг шүү. Би одоо юу л бичээд байна даа. Миний уур уцаар, гомдол надаас өөр хэнд ч хамаагүй. Надад ямар байх нь бусдад онц биш. Болж өнгөрсөн үйл явдалд надаас өөр хэн буруутай гэж. Мөн ийм зүйлд надаас өөр хэн ч ингэж гомдоллож үглэхгүй... Бичсэн бүх үгсээ өөртөө л зориулах шив. Ер нь сүүдэр их юм ярьдаг байх нь утгагүй л дээ...
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
сонсжаагаачээ сонсож байгаач тэр золиг
ter minii bodoj bga mangar nohor mun bh te za ter yahav chinii yarisan bodson ntr chin hamaatai bdag humuus olon shdee yahav durgui l yum blgui terend emzegleh hereg bnuu chamaig toirson olon nz nuhud beeshdee ternii tiim toomjirgui bdal bidniig orlono gj bi lav bodku bna
Тэр намайг маш сайн сонсож байгаа. :)
Post a Comment