May 26, 2010
Юм юмний захтай байх буюу миний брэнд хаа байна?
За нэхх сонин гарчиг тавьчихлаа... хэхэ. Надад ерөөсөө хариулт өгч чаддаггүй хэдэн асуулт байдаг. Чиний мөрөөдөл юу вэ? Чиний хэтийн зорилго юу вэ? Чи ирээдүйгээ ямраар төсөөлдөг вэ?... Мэдээж би бусдын л адил гэрэл гэгээтэй сайхан ирээдүй намайг хүлээж байгаа гэдэгт итгэдэг. Санаа зовох зүйлгүй, амар амгалан амьдралд хүрэхээр зорьж байна, бусдад гэм хоргүй сайн хүн хэвээрээ байхыг, аав ээжийн ачлалт охин байж тэднийгээ аз жаргалтай амьдруулахыг мөрөөддөг. Гэхдээ яаж ч хариулсан нэг л дутуу санагдаад байдаг юм. Яагаад гэвэл надад брэнд алга. Энэ бүгдэд хүрэхэд миний ашиглаж болох мэдлэг, сонирхол, ямар нэг салбар. Тийм салбарт амжилтанд хүрэхийг зорьж, хүсэж мөрөөдөх ёстой юм шигээ. Би ер нь хүнд муу хэлүүлэх их дургүй хүүхэд л дээ. Загнуулж сураагүй болохоороо загнуулахаар зүйл хийхгүй байхыг эрмэлздэг. Энэ байдал намайг бүх багш нартаа загнуулахгүйн тулд(ядаж л бага загнуулах гэж) тэдний өгсөн даалгаврыг бүгдийг хийж, хэлсэн үг бүрийг нь биедээ шингээх гэж хичээдэг зантай болгочихсон юм. Надад олж авсан, оносон юм их бий. Гэхдээ тэр дундаас аль нэгийг нь илүү хөгжүүлэх ёстой байсныг үндсэндээ мартчихаж. Гэр бүлийнхэн ч хэзээ ч тэгж хэлж байгаагүй. Бүгдийг нь тэгш сайхан байлгахыг хүсдэг. Харин би шалтаг тоочилгүй, хэлсэн хэмжээнд нь хүртэл байхыг хүсдэг байсан. Ер нь болж өгдөггүй байсан ганц хичээл биеийн тамир. Багадаа өвчтэй гэсэн шалтгаанаар ордоггүй болсон. Тэгээд л орхигдчихсон байх. Гэр бүлийнхэн ч тэр хичээлийн дүнд онцын ач холбогдол өгч байгаагүй. Бусдыг нь бол хийгээд л явж байна. Магадгүй би анхнаасаа тэд нарыг хийгээгүй бол бас л ач холбогдол өгөхгүй байсан байх. Ганц сайн хичээлтэй байвал олон юманд санаа зовохгүй амар байх байж. Юм юмны захтай байх гэсээр нэг л мэдэхэд би энийг чадна гээд хэлчих зүйлгүй хоцорчээ. Аль нь ч миний брэнд байж чадсангүй. Би бүгдээс нь жаахан жаахан мэднэ. Гэтэл яг мэддэг, хүн хүнээс илүү болчихсон юм нэг ч алга. Миний мэддэгээс илүүг мэддэг хүн юм юманд үргэлж байсаар л байна. Одоо тэгээд яаамаар ч юмдээ... Бас шинээр мэддэг болчмоор юм зөндөө л байна. Спортын талаар юу ч мэдэхгүй, ямар ч спортоор хичээллэдэггүй, гүйж ч чадахгүй байгаад байж бас болохгүй юм шиг санагдаад байгаа. Тэгээд эндээс бас захтай болчуул өөр мэдчих юмсан гэсэн юмнууд бас л зөндөө байгаа. Тэгээд хэдийд нь өөрийн брэндийг олж, хөгжүүлэх вэ гэдгээ үнэхээр мэдэхгүй болчихоод байх шиг. Сүүлд уншсан номон дээр дагнахгүй байх нь хамгийн буруу, аюултай гээд биччихэж. Би тэгээд юугаар дагнах болж байнаа. Энэ тухай бодож эхэлснээс хойш хүн бүрт арай илүү чадна гэсэн зүйлс байдгийг анзаарч, мэддэг болсон. Харин надад тийм зүйл байхгүй л байна. Одооноос бусдыг ажиглахаа болиод өөрийгөө жаахан судлах нь зөв бололтой. Тэгэхгүй тэрийг ч харж чадаж байгаа зүйлийг нь сурах гээл, энийг ч харж чадаж байгаа зүйлийг нь сурах гээл байвал урагшлахгүй, нэг л байрандаа байгаа л байх бололтой. Өөрийгөө ажиглаж юу илүү мэддэгээ, юу илүү чадахаа, юу илүү сонирхдогоо, хамгийн гол нь юуг илүү хүсэж байгаагаа олж аваад тэрийгээ брэнд болтол нь хөгжүүлмээр байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
"Оролддог", сонирхдог зүйлсийн чинь дунд ирээдүйн "Брэнд" чинь байгаа гэдэгт би итгэлтэй байна :)
Би бас олон зүйлс сонирхож, жинхэнэ
"брэнд"-ээ мэдэхгүй явсаар, сүүлд нь "хэзээ ч сонирхохгүй" гэж бодож байсан зүйлд(вэб хөгжүүлэлт) гэнэтхэн татагдаад өөрийн "брэнд" болгохоор сэтгэл шулуудсан, хэхэ.
Тун удахгүй "дотоод дуу хоолой" чинь нэгийг өгүүлэх байх ;)
ma hoorhnoo chadnaa zahtai yum bolgonoo sn hiij chaddag yum chin brand oloh yuhan bhav chi l meddeggui bolhoos chamd ih olon brand bdag shdee
Post a Comment