Aug 29, 2010

Зуны амралтын сүүлчийн өдөр...

Зиа ингээд ямар ч үр бүтээлгүй сайхан зуны амралт минь өндөрлөлөө. Маргаашнаас өглөө 6-д босоо л хичээлдээ гүйгээд байж дээ. Яагаад ч юм өмнөх жилүүдээс шал өөр байх шиг. Ерөөсөө хичээл орох гэж байгаа шинж алга. Урьд нь бол сүртэй бэлддэг байсан шиг санагдаад байгаан. Энэ жил болохоор дүүдээ захиж явуулаад хэдэн дэвтэрээ авцан, тэгээ л болоо. Ээж л хөөрхий минь их санаа зовоод байх шиг, миний охин хувцасаа бэлдэхгүймүү гээл байна. Би болохоор гарт тааралдсанаа шүүрч аваад л гарах санаатай. Өнөөдөр бас гэнэтхэн юу ч хиймээргүй санагдаж залхуу хүрсэнтэй ч холбоотой байх л даа. Их ажил дагуулсан хичээлийн жилийн өмнө гэнэт залхуу хүрч байгаам байхдаа ч гэж бодлоо. Ер нь л энэ семистер онцгүй эхэлжийн. Эхэндээ төлбөр нь олдохгүй бөөн зовлон болсон. Дараа нь сонгосон хичээл нь анги дүүргэлт хүрээгүй гээд багшгүй болцон. Тэгснээ орос хэл үзээгүй болохоор бас жаахан асуудал үүсцэн гээл. Тэгээд юу ч болох гэж байгаа жилийн бүү мэдээ. Маргааш л бүх асуудал шийдэгдэх юм шиг санагджийндаа. Өмнө нь аймар догдолдог байсийм шигээ. Юунд догдолдог байснаа ойлгохгүй юм. Уулзахыг хүсэж догдлох хүн алга. Угаасаа хүлээж баярласан юм юу ч алга. Асуудлууд хэрхэн шийдэгдэхийг л хүлээгээд сууж байна даа. Энэ семистерт голч дүн буурах нь үндсэндээ аксиом шиг илэрхий гэж дүгнээд л суужийн. Ямартай ч хамгийн сайнаараа хичээнэ. За тэгээд өөртөө амжилт хүсье. Маргааш гэж өдөр өргөдлийн хариу нь нааштайгаар гарч, шалгалт авахгүй ээ гэсэн мэдээг багшаасаа сонсоно гэж найдий. Өөдрөг байх хэрэгтэй шүү Лхамаа... 2010.08.29

No comments: