Байдгаараа л... Ихэнх хүмүүс яг ингэж л амьдардаг. Гэр, сургууль эсвэл гэр, ажил гээд л хүн бүрт өөрин амьдралын хэмнэл бий. Харин миний хувьд өрөө, өрөө л байна. Энэ 2 өрөө хоёулаа хүйтэн. Энэ өрөөнд нь байхдаа би тэр өрөөний тухай боддог. Тэнд байгаа хүмүүсийн тухай бодож, тэднийг санаж, уулзаж ярилцахыг инээлдэхийг хүсдэг. Тэр өрөөнд очоод маш олон зүйлийг хийж амжуулна даа гэж санадаг. Энэ өрөөнд бол юм хийнэ гэж байхгүйн байна гэсээр энэ өрөөгөө харааж зүхэж, эндээс хурдан явахыг хүсдэг. Харин тэр өрөөнд очоод байдал яг эсрэгээрээ болж хувирна. Энэ 2 өрөөнд инээгээд л байж байдаг, Лхамаа битгий уурла, битгий бухимд гэж дандаа хэлдэг тэр бүх хүмүүст би зөндөө их хайртай, гэвч бас яг тэр хэмжээгээрээ дургүй. Энэ өрөөнд байхдаа тэр өрөө нь дулаахан гэж санана, тэр өрөөнд байхдаа энэ өрөөг дулаахан байгаадаа гэж бодохоос хурдхан гүйгээд очмоор санагдана.
Эхний өрөө, энд би өөрийнхөө ямар арчаагүй, юу ч хийж чаддаггүй, өчүүхэн бодолтой, хөгийн амьтан болохоо мэдэрдэг. Надаас бусад нь их мундаг. Тэд надад зориулж зөндөө их юм хийсэн. Эцсийн амьсгал хүртлээ намайг гэсэн сэтгэл нь хэзээд хэвээр үлдэх, зөвхөн үнэнийг ярьдаг, бас үглээ хүмүүс.
Нөгөө өрөө, энд би бусдын ямар арчаагүй, юу ч хийж чаддаггүй, өчүүхэн бодолтой хөгийн амьтад болохыг мэдэрдэг. Гэхдээ тэднээс сурах юм дэндүү их, ядаж л би яг тэдний нэг юм шиг харагдах аргыг гаргууд суралцаж байна, эсвэл тэдний түвшинд ойртон унаж байна. Тэд нар зарим зүйлийн талаар ярьж чаддаг, гэхдээ надаас маш олон зүйл асуудаг.
Энд ч, тэнд ч бүгдээрээ их дураараа. Үргэлж надаас зөрцгөөж байдаг. Сэтгэлд минь нэг л таарч өгдөггүй, яг над шиг боддоггүй болохоор нь би байгаа өрөөндөө байнга л бухимдаж байдаг юм.
Эхний өрөөнөөс би гармаар байна, өөр өрөөнүүдэд очмоор байна. Энд их бөгчөм юм агаар алга, энд их хүйтэн юм халаалт ч алга. Бас их түгшүүртэй, чшшш чимээгүй. Нөгөө өрөөндөө орж гардаг л болмоор байна. Тэнд бодож байснаасаа, бас байх ёстойгоосоо их цаг зараад байна. Авахаа авсан бол өгч чадах бүхнээ өгөх гээд байлгүй иргээд ирье ээ гэж хэлээд түр гарч бай.
Өрөөнөөс өөр юм руу зорин алхдаг болохыг хүсье...
1 comment:
хүслээр болог...
Post a Comment