Jun 24, 2010

зуны амралт...

Зиа нэлээн олон өдөр залхуурлаа гэж... хэхэ. Зуны амралт гэж нэг удаан хүсэн хүлээсэн зүйл маань эхэлж, надад залхуурах боломж олгов... хэхэ. Уул нь яг энэ улиралыг л ашиглаж их юм сурч авмаар байна даа... Гэвч залхуу зан хөдлөөд бодохоос хэтэрсэнгүй ээ хэхэ. Онцын хийх зүйлгүй, гол нь дүүгээ хараад л байж байна даа. Өнөөдөр хэдэн сарын хэдэн юм бүү мэд. Осолтгүй л 6 сар дуусаагүй байгаа байлгүй дээ. Хэддэх өдөр гэдгийг бол бүр ч мэдэх юм алга. Гадаа айхтар халуун байгаа нь миний гэртээ бүгэх хүслийг улам дэмжээд өгөх шиг л болж байна даа хэхэ. 7 хоног хөдөө явсан. Арьсаа наранд түлцээн. хэхэ. Гэртээ байгаад байвал цайрдын болов уу яадын бол... Ямар ч байсан нэмж борлохгүй байх гэж найдаа л гэртээ зуныг өнгөрүүлнээ... Ядаж байхад хөдөөнөөс ирэхэд халуун ус тасарцан байхын. Тэгээд эд нар чинь яг хугацаандаа хаачдаг мөртлөө хугацаанда нээж чадахгүй л дээ. 29нд халуун ус ирнэ гэсийн байна лээ. Би одоо халуун ус ирэх өдөр л аан өнөөдөр 29 юм байна гэж мэдэхээс дээ. хэхэ. Хүн ер нь тэгээд байгаа юмандаа сэтгэл ханана гэж байхгүймаа... Өвөл нь зуныг зун нь өвлийг үгүйлээд байхын... Хэхэ

1 comment:

tseegii said...

hehe unen bichsen zuiluudiig chin unshihar yojtoi tsaana l 1setgelese bichsen ni medregdej bna