Хүн бүр адилгүй. Ердөө цор ганц хувь бий. Надад чиний хэлсэн үгс цорын ганц, чиний худал үгс, чамаас ирсэн дуудлага өөр хэнээс ч ирэхгүй цорын ганц, чиний зан ааш цорын ганц, чиний ёжлол өөр хэнээс ч ирэхгүй цорын ганц, чиний намайг үзэн ядах чинь надад өөр хэнээс ч ирээгүй цорын ганц, чиний тэнэглэл ч цорын ганц... Би энэ бүгдийг тэвчин амьдрах учиртай...
Би чамайг яг байгаагаар чинь хүлээж авдаг шиг намайг бас тэгэж хүлээж авч болохгүй гэж үү? Болдоггүй л юм байлгүй дээ. Тиймээ чи энэ амьдралын гол дүр, би харин та нарын амьдралын туслах дүр, өөрийн гэсэн ааш араншин, уур уцаар, үзэл бодолтой байх эрхгүй би зүгээр л нэг туслах дүр. Юу ч болж байсан инээж байхыг та нар надаас хүсээд байх шиг. Тийм байх ёстой юм бол тэр л биз. Чиний алдааг нүдээ аниад өнгөрүүлэх ёстойгоо таг мартжээ. Одооноос инээгээд л, юу ч болсон инээмсэглээ л... Зөв бурууг чинь би шүүхгүй ээ... Надад юу өгдөгийг чинь би ахиж бодохоо болилоо. Чамаас юу ирэх нь хамаагүй. Харин надаас ИНЭЭМСЭГЛЭЛийг хангалттай хэмжээгээрээ ав...Би инээж байна уу, тэгвэл дотроо уйлж байгаан байна гэж санаарай...
No comments:
Post a Comment