Зиа бодолгүй бичиж эхлэв... Гарчигийг хамгийн сүүлд нь л тавина даа... Ойрын үед надад их ч юм тохиолдож байна даа...
Хэдэн долоо хоногийн өмнө бичиж байсан санагдана (сүүлийн үед өмнөх юмнуудаа унших цаггүй болчоод байгаа), маргааш шинэ жил болвол би юу ч хийгээгүй сууж байхнээ гэж. Тайлан тавих дөхөөд ирэхээр хүн болгон завгүй их юм амжуулсан болчдогдоо. хэхэ. 12.31-ний өдөр дөхөөд ирсэн, би нь их юм амжуулах гээд л гүйгээд байх шиг байна даа...
Гэхдээ л хэдэн долоо хоног юу болж байгааг үнэхээр ойлгохгүй баахан гүйлээ. Хамгийн их хэлсэн үг "за" , хамгийн их бодсон бодол "яахуу, яахуу" ... Гэнэт өнөөдөр бодож үзлээ, би хэтэрхий их "за" гэж хэлээд байнаа, одоо яг өөрийнхөө толгойгоор сэтгээд хийх хэрэгтэй байна шүү дээ. Энэ долоо хоногт бүх ажил, хичээл номоо цэгцэлж авахын төлөө чадах бүхнээ хийх нь миний хувьд хамгийн чухал зүйл болж хувирав... Толгойд эргэлдсэн, цаасны булангууд дээр тэмдгэлсэн баахан юмаа цэгцэлж авах нь зөв. өөрийн болон бусдын ажилд гай удахаа болих хэрэгтэй шдээээээээээ. Заза янзлах юм зөндөө байна, жоохон урт амьсгаа аваад, сандралгүй хурдан тайван хийх л хамгийн чухал нь болоод байна.
No comments:
Post a Comment