Зүрх минь цээжин дотроо багтаж ядаад байх юм. Чинийх яаж байгаа бол?....... чи хэзээ ч надад хайртай гэж хэлж байгаагүйн байна. зүгээр л намайг хэлэхэд би ч гэсэн л гэдэг тээ. Итгэлгүй байвал, эргэлзэж байвал хэлэхгүй байсан нь дээр л дээ. Сонсох ч албагүй, хэлэх ч шаардлагагүй. Бөөн бөөн асуулт тавьж тийм, үгүй гэсэн хариултууд дундаас чинь чиний сэтгэлийг ойлгох гэж бөөн юм болохын. хэхэ. Миний мэдэрч байгааг чи ч гэсэн мэдэрч байна уу. Бас яг над шиг суудал дээрээ тогтож ядаж байна уу. Өөр юу ч хийж болохгүй, бодож болохгүй, бодлоос минь чи гарахгүй......... Тийм л байна уу, үгүймүү. Хэлсэн хэдхэн үгэнд чинь догдолж, ярилцсан хэдхэн сэдэв минь тархинд эргэлдэж, тэр бүгдийг эргэн санаж ганцаараа учиргүй инээгээд л. Утсаа байнга шалгаа л, мессэж ирээгүйд нь уурлах мөртлөө юунд нь уурлаж байгаагаа мэдэхгүй, өөрөө бичих гэхээр бичих юм олдохгүй. хэхэ.
Яагаад ч юм чамд яг адилхан байгаа, чи үргэлж миний тухай бодоод л байгаа гэдэгт би итгээд л байх юм. Хэлсэн үгсийг минь мартаагүй санаад л байгаа чинь дараа нь ярихад мэдрэгдээд байх юм........ Чамтай холбоотой бүх зүйлд би илүү дуртай болоод байх юм. Чиний зогсож байдаг газар, чиний хичээл ордог танхим, номын сан, алхдаг зам, сонсдог дуу, чиний суудаг автобус хүртэл, би илүү дуртай болоод, миний хувьд илүү үнэ цэнэтэй болоод байх юм.................... Зүрх минь цээжин дотроо багтаж ядаад байх юм.
No comments:
Post a Comment