Бас л айхтар жил байлаа шүү. 2010 он ололт амжилт, олз омог, бахархал, гутрал гуниг, хөгжил дэвшилээр дүүрэн жил байлаа гэж. Мөн ганцаардал дүүрэн дүүрэн...
Он эхэлхэд амралт зэрэг эхэлсэндээ. Унтаж идаж зурагт үзэн сууж байтал дуусцан байгаам чинь бүтэн нэг сар. Амралт ихэдвэл хүн юу ч хийдэггүй байж мэдэх юм гэсэн дүгнэлтэнд хүрж байгаам. Ингэж байтал оюутан насны 2 дахь семистер, анхны жилийн төгсгөл үе эхэллээ. Хичээлээ хийгээ л, инээж хөхрөөд л яваад байлаа. Нэг өдөр бодож үзлээ. Танихгүй найзуудын тухай... Өмнөх семистерт нь чухам л найз нөхөд болоод хамтдаа гэлдрээд байсан хүмүүс яасан? Тааралдвал хараагүй дүр эсгээд л зөрөх нь энүүхэнд. Мэдэхгүй хүнээ мэддэг юм шиг л бусдад ярих нь элбэг. Тэгээд л бөөн бөөн шинэ танилууд, баахан л танихгүй найзууд. Тэдэнд хүч хөдөлмөрөө соруулсан ч зүгээрээ би хохирохгүй. Семистер ч нэг л мэдэхэд дуусч, би 6 сарын тэр нэгэн өдөр Өвөрхангай аймгийн Хархорин хотыг огт танихгүй өмнө нь харж ч байгаагүй 50 хүний хамт зорьлоо. Энэ бол ШУТИС-ийн Оюутны Холбооноос зохион байгуулсан зуны 7-р сургалт семинар байлаа гэж. Тэнд би сургуулиараа бахархах сэтгэлтэй болсон, бас өөрийгөө нэлээд чамлангуй сэтгэлтэй буцаж ирсэн юм. Зиа ингээд зуныг дүүгээ харж харалж борлон таргалж өнгөрүүлсэний эцэст би нийгмийн идэвхээ нэмэгдүүлэх шийдвэрт хүрж ингээд энэ шийдвэр маань энэ оны сүүлийн 4 сарын амьдралыг минь шийдчих шив дээ. Олон сайхан найз нөхөд, ах эгч, дүү нартай боллоо гэж. Хичээл сурлагын тал дээр надад алдсан зүйл байж болох ч амьдралд хэрэг болох олон зүйлийг сурч авч байна гэдэгтээ итгэж байна. Надад сурч мэдэх учиртай олон зүйл байсныг мөн надад төсөөлж болох өөр ирээдүй байгааг ойлгуулсан 4хөн сар. Гэхдээ энэ хугацаа бага юм шиг боловч асар их зүйлийг амжуулсан урт хугацаа байлаа.
Энэ жилд олж авсан ололт амжилт байнаа байна. Гэхдээ л би их ганцаардсандаа. Бүх зүйл хуучнаасаа тэс ондоо болохын хэрээр ганцаардал улам мэдрэгдсээр. Ингэлээ гээд би хуучин шигээ гутрахгүй ээ. Бүгдийг өөрөө чаддаг биеэ даасан хүн болмоор байна. 2011 он их хөдөлмөрийн жил болох болтугай. 2009 оны төгсгөлд хэлж байсанчлан 2010 он завгүй жил байлаа гэж. Зиа ингээд Лхамчкадаа амжилт хүсье. Эрчтэй, хүчтэй, зоригтой, авхаалжтай, сэргэлэн байх болтугай хэхэ. Good luck
No comments:
Post a Comment