Ойрдоо их хөгжилтэй байнаа хаха. Гэртээ орж ирээд хэцүү бэрх байдлыг хангалттай мэдэрч, амьдрал ямар хэцүү болох талаар өөртэйгөө ярилцаж, ингэж амьдрахгүй, тэгэж амьдрахгүй, амьдралдаа энийг л хийхгүй, яг тэгэж л амьдрана, ингэж л амьдрана хэмээн өөртөө зориулан зах хязгааргүй урт дүрэм журам зохиож, эгээтэй л энэ амьдралыг би нуруун дээрээ ганцаараа авч явна хэмээн шийдвэр гаргах шахна. Тэгээд өглөө болж гэр бүлээрээ ажил сургуульдаа явна. Сургууль дээр очиход бүх зүйл өөр. Үе тэнгийн хүүхдүүд маань хичээл сургуульдаа шамдан, юун тэр амьдрал. Энд тэр амьдралыг шал өөр өнцгөөс харахымдаа. Хичээл номноос өөр санаа зовох зүйлгүй, зөвхөн түүнд л толгойгоо гашилган яваа тэр хүмүүс. Атаархмаар. Гэхдээ яахав хэсэгхэн зуур бүхнийг мартуулах миний сургууль. 4 жил дэгэн догон, хэрэгтэй хэрэггүй зүйлсийг толгойруугаа чихүүлж чихүүлж төгсөхдөө хамгийн сүүлд бичсэн томьёогоо санах эсэхдээ эргэлзэнэ.
Чи минь байгаа болохоор... Үгүй бол би гэж хүн гудамжинд лааз өшиглөөд л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу энэ цагийн салхинд хийсэн, шаналж зовж явах байсан байхдаа. Амьдралын баяр баясгалан минь, чамдаа баярлалаа...
1 comment:
jniihee omnoos bayartai bna....ter hund bas bayrljiin
Post a Comment