Aug 2, 2011
Хүлээж биш хүсэж амьдаръя
Амьдралын зах зухаас бага зэрэг ойлгож эхлээд байх шиг. хэхэ. Урьд нь би амьдрал хүрээд ирэхийг хүлээгээд тайван амгалан суудаг байжээ. Тулгараад ирэх үед нь хөөрхөн хариуг нь барьчихаад сууж байдаг амгалан нөхөр байжээ. Харин одоо өөрөө тэмүүлж амьдрах ёстой гэж бодлоо. Амьдралд ирэхийг нь хүлээх хэтэрхий амархан боловч төгсгөлд нь хийгээгүй зүйлс маш олон үлдэх болно. Амьдралыг сөрнө энээ тэрээ гэж эсэргүүн юм ярихгүй ээ. хэхэ. Тайван суугаад туулж болох хэдий ч би яг энэ л насандаа олон олон зүйлийг үзмээр байгаа тул суулгүйгээр гүйж амьдрахаар шийдлээ. Бурхан минь надад дуусаж дундрашгүй их эрч хүч хайрлаач...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment