Амьдралыг ер нь хүлээлт ба сонголтоор илэрхийлж болох юм шигээ....
Үргэлж л ямар нэг зүйл болохыг хүлээж байдаг. Өнөөдөр өнгөрөхийг, маргааш болохыг, хэн нэгэн явахыг, бас ирэхийг, ямар нэг зүйл сонсохыг, бас хэлэхийг... аз жаргалыг хүлээсээр л... магадгүй эцсийн эцэст үхэх мөчөө л хүлээж байгаа байх л даа...
Тэгээд бас сонголт юм шиг... Хором мөч тутамд сонголттой тулгардаг. Яг одоо ч гэсэн олон үгсээс сонголт хийж үүнийг бичиж байна... Гэхдээ тэдний дотор маш чухал сонголтууд байгаа. Тэд нарыг л зөв хийх хэрэгтэй. Ер нь тэр олон сонголт дундаас зөв гэж бодсоноо л сонгодог шүү дээ.
Амьдралыхаа хамгийн чухал хүнийг хүлээж байна. Олон хүмүүс дундаас хамгийн чухал байх хүнээ сонгох болно....
No comments:
Post a Comment