Dec 15, 2009
Юу юунаас илүү өөртөө хайртай
Би л өөрийгөө хайрлахгүй бол намайг надаас илүү хайрлачих хүн байхгүйм шиг байна өө. Зөвхөн би л өөрийнхөө бүх алдааг уучилж, үйлдэл бүрийг ойлгож чадна. Өөрөө өөрийгөө хамгийн сайн ойлгож чадна. Бас хамгийн үнэнчээр хайрлаж чадна. Өөр хэн ч над шиг ийм их хайртай байж чадахгүй. Байгаа бүхнээ тордож хайрладаг л байх хэрэгтэй. Өөртөө таалагддаг байх хэрэгтэй. Мэдээж өөртөө сэтгэл хангалуун хайртай байвал өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ шдээ. Өөрийгөө хамгаас сайхан гэж бодож байх хэрэгтэй бололтой. Энэ жижигхэн биенд би л дуртай байхгүй бол бүх хүний дургүйг хүргэсэн зүйл болох гээд байна. Тиймээс би өөртөө юу юунаас илүү хайртай. Өөрийхөө мөрөөдөл, гэрэлт ирээдүй, дурсамжууд, амжилт, үзэл бодол, гадаад төрх, зан ааш, азгүйтэл бүхэндээ хайртай...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment