Физикийнхээ багшаас нэг л зүйлийг маш сайн сурч ойлгож авсан. Ажлыг хождоггүй гэж... Бага чадал зарцуулвал хугацааг алдана, хугацааг хожъё гэвэл их чадал гаргах хэрэгтэй. А=P*t...
Бидний сурч мэдэх зүйлийг хийх ёстой ажил гэж үзвэл их хүчээр бага хугацаанд сурах ёстой гэсэн үг. Их хүчээр биш юмаа гэхэд бага чадал гаргаж лав болохгүй. Угаасаа сурах ёстой зүйлээ хожиж болохгүй. Бүгдийг нь л сурч мэдсэн байх ёстой учраас бага чадал гаргавал хийх ёстой хугацаа нь л улам уртсах болно.
Энэ олон жил сураад байгаа нөхдүүдийн талаар яг ийм л зүйл бодогддог. Тэд нар хангалттай чадал зарцуулахгүй байгаа болохоор хугацаа алдан дахин дахин сурч байгаа. Ажилыг хожиж болохгүй болохоор тэр.
Ер нь юм юманд л энэ хууль үйлчлээд байх шиг санагддаг. Уул нь ойлгочихвол хэрэгтэй л байх. Ойлгох эсэхийг мэдэхгүй юм. Ямар ч байсан биччихлээ. Яг яаж тайлбарлавал илүү ойлгомжтой болохыг мэдэхгүй байна л даа. Би нэг иймэрхүү юм ойлгосон. Тэгээд ийм л бодолтой явдаг...
1 comment:
ene uneheer unen ug shu.. amidral asar heregtei gerelmaa bagshda talarhay... nadad handaj heleegui ch gesen :-p
Post a Comment