Багагүй ухаарал хайрласан, амихандаа л хийж бүтээсэн, аз жаргал, баяр баяслаар дүүрэн урт удаан 2009 он. Үнэхээр гайхалтай сайхан жил байлаа. Олон шинэ найз нөхөдтэй болсон. Хуучин андуудаа илүү ихээр таньж мэдсэн. Хөөрхөн бяцхан дүүгээ хөлд орохыг нь харлаа...
Эхний хагас нь ч бараг элсэлтийн шалгалтийн тухай бодсоор өнгөрсөндөө. Хагас жил нэг ангид сурахдаа бараг танилцаж амжаагүй ангийхантайгаа шалгалтанд бэлдэх үедээ л танилцаж, ярилцаж, таньж мэдэх шив. Хонхны баяраас хойш ерөнхийдөө гайгүй болцгоосондоо. Энэ ангиас л их олон талаараа адилхан, нэг нэгнээ сайн ойлгож сайн сонсдог, сайн зөвлөгч байж чаддаг найзийгаа олсон. Сайн найзуудын минь тоо 1-р нэмэгдсэн сайхан жил байлаа. Өөр хэдэн хүнийг хэлж болох ч тэр л охиныг онцоллоо. Хөгжилтэй, хөгтэй, сургамжтай, сайхан дурсамжууд, 10 жилийн сүүлчийн ... гэж дурсагдах олон үйл явдлуудаар дүүрэн анги хамт олон минь...
Энэ жил зун гэж бараг мэдрэгдсэнгүй дээ. Эхний хагас нь сургууль соёл гэсээр дууссөн бол сүүлийн нэг сар нь нэг л мэдэхэд дуусчихсан хичээл эхэллээ төлбөрөө яаанаа гээл гүйж явсандаа. Амьдралын чухал сонголтуудын нэг болох ирээдүйн мэргэжлээ сонгосон. ШУТИС-д хуваарь сонгохоор бүртгүүлээд өөрийн бүртгүүлсэн бүлэг болох математик, физикийн оноогоор жагсаахад 14-т бичигдсэн. Гэхдээ эхний хэдэн хүүхэд нь хуваариа хаясан учраас 2-р ангиа сонгосон. Зуны үлдсэн хугацааг оюутан болно доо гэж догдолсоор л дуусгасан байх.
Тэгэж их догдлон хүлээсэн оюутан болно гэдэг амар, аятайхан зүйл биш байлаа. Эхэн үедээ сургуульдаа жаахан төөрөөд. Би гэхдээ бусдаас арай гайгүй. Юу ч мэдэхгүй алхам бүртээ шинэ зүйлстэй тулгарсан сонирхолтой долоо хоног өнгөрсөндөө. 2дахиас нь арай л гэж ангиа олж ядан явтал хуваарьт алдаа гараад солигдчихсон. Ер нь бол шинэ оюутан байна гэдэг хөгжилтэй юм билээ.
10 сард маш онцгүй юм болсон. Гэхдээ тэндээс сургамж авах нь л хамгийн чухал. Үзэл бодолд минь нэлээн нөлөөлсөн зүйл болсондоо. Хэсэгтээ л сэтгэлээр унаж нэг л өөр газар яваад байсан шиг санагдана... Зүрхний шархыг цаг хугацаа бага багаар эдгээдэг юм билээ. Гэхдээ шарх эдгэсэн ч сорви үлдэх л байхдаа.
Хийх ёстой зүйлээ цагт нь хийхгүй бол дүн гараад ирэхээр бөөн юм овоорчих шинжтэйн билээ. Тэгээд багшийхаа ир гэсэн цагт нь очоо л, хий гэсэн зүйлийг нь хийчихсэн байхад голч дүн 4 гардаг л юм байна. хэхэ.
Олон шинэ танил, найз нөхөдтэй болсон. Олон шинэ зүйл мэдэж авсан. Хайрцаглагдсан сэтгэлгээгээ бага ч гэсэн тэлж чадсан.(Магадгүй бүр жижиг хайрцаганд хийчихсэн байж мэднэ.)
2010 он илүү үр бүтээлтэй амжилт, аз жаргалаар дүүрэн сайхан жил болно гэж итгэж байна. Энэ жил нэлээд зүйлийг төлөвлөсөн болохоор 2010 онд ч завгүй байж мэдэх юм. Хэрэв энэхүү постыг зөв үед нь уншиж байгаа бол танд Шинэ жилийн мэнд хүргье. Good Luck
No comments:
Post a Comment