Jan 3, 2010

Сайн найз...

Сайн найз бол сайн муу ямар ч үед үргэлж сэтгэл зүрхээрээ хамт байж чадах тийм л хүн. Ялангуяа хэцүү мөчүүдэд. Тэр үргэлж намайг сонсдог. Надад хэрэгтэй зөвлөгөөг өгдөг. Заримдаа миний сонсохыг хүссэн үгийг хэлдэг байх ёстой ч үргэлж үнэнийг л хэлдэг байх нь чухал. Тэд намайг үргэлж инээж явахад минь тусалдаг. Намайг аз жаргалтай, баяр баясгалантай, өөртөө итгэх итгэлтэй болгодог. Тэд надад хэзээ ч атаархдаггүй. Миний амжилтаар чин сэтгэлээсээ бахархаж чаддаг. Намайг алдахад ахиж алдаж болохгүйг сануулдаг, бүдрэхэд түшээд авдаг, буруу алхахаас сэргийлж чаддаг. Уулзалгүй хичнээн сар жил болсон ч намайг марталгүй сэтгэл зүрхээрээ хамт байдаг. Аз жаргалтай, уйтгар гунигтай мөчүүдээ хуваалцдаг. Ухаарал хайрласан үгс үргэлж хэлдэг...
Миний бодлоор охидууд их сайн найз байх нь ховор. Угийн байгалиас заяасан атаархуу зан нь нөлөөлдөг байх. Гэхдээ би азтай. Надад намайг ойлгож, намайг дэмждэг, өөрийн гэр бүлийн гишүүн мэт санадаг, өөртөө хүсдэг бүх сайн сайхан зүйлсээ надад ч бас хүсдэг, эршүүд хэдэн сайхан найзтай. Нийлээд ярихаар яриа нийлээд цаг хугацаа нэг л хурдан өнгөрөхийг яаана.
Хөвгүүд бол нэг сайн найз болчихвол жинхэнэ найз байж чаддаг л даа. Хэзээ ч миний талаар хэн нэгэнд очиж хов жив ярихгүй. Олон юм шалчигналгүй хэлэх гэснээ шууд хэлдэг... Ер нь тэдэнтэй ярилцахад их амар байдийн. Харин надтай ярихад жоохон хэцүү байдаг байж магадгүй. Ямар ч байсан хөвгүүд бол үнэнч найзууд байж чаддаг...
Бүх сайн найзууддаа баярлалаа. Сэтгэл зүрхэнд минь үргэлж ойрхон байдаг тэр л хүмүүстээ би үнэхээр их хайртай. Хайртай гэж хэлэхдээ ч дуртай. Юу ч тохиолдож байсан та нартаа үргэлж хайртай байх болно. Хэхэ...

No comments: