Jan 16, 2010

alone in love

Чи миний зүрхний орон зай, итгэл найдвар, гэгээлэг ирээдүй, баяр баясал, хүсэл мөрөөдөл, эрч хүч, инээмсэглэл, аз жаргалын минь нэг хэсэг байсан... Гэхдээ миний дурлал чиний минь сэтгэлд багтахгүй гэдгийг ойлгосоон. Дурлалд ганцаараа байна гэдэг хэзээ ч бүтэн жаргал амсахгүй гэдэгтэй утга ижил бололтой. Заавал юм бүхэн бүтэх албагүй юмдаа.
Би чиний төлөө чамайг хэн нэгнээс харамлахгүй байж, мартаж, бас "баяртай" гэж хэлж чадна, өөр юу ч хийж чадахгүй. Харин чи миний төлөө аз жаргалтай, сайхан амьдраарай. Надад энэ хангалттай.
Би өөртөө тохирох, сайн хүнийг хайх болно. Гэхдээ чамаас илүү хэн нэгэн гарч ирэхгүй гэдэгт би итгэлтэй байна. Чи миний хувьд хайж байсан яг л тийм хүн минь байсан. Надад чиний бүх зүйл таалагддаг.
Чамайгаа зүрхнийхээ гүнд цоожилчихоод өөр зүйлийн тухай бодож өөр хэмнэлээр амьдармаар байна. Хамаг залуу насныхаа хайран сайхан мөчүүдийг хэзээ ч бүтэхгүй тэнэгхэн мөрөөдөлдөө автан өнгөрүүлэх нь дэндүү өрөвдөлтэй юм. Амьдралд гэр бүл, найз нөхөд, эх орон гээд чухал зүйлс олон байх юм.
Чи хэзээ ч надтай чин сэтгэлээсээ ярилцаж миний доторхийг мэдэхийг хүсэж байгаагүй нь л хамгийн харамсалтай. Би өөр юунд ч харамсахгүй.Юу гээч, амьдралд зарим боломж цорын ганц удаа л олддог, зарим хүмүүс ганц удаа л тааралддаг, тэр ганц боломжийг алдаж болохгүй байдаг юм. Би ч чиний амьдралд ганц удаа л яг энэ бодолтойгоо тааралдах болно. Хожмын нэг өдөр чи харамсаж магадгүй юм. Гэхдээ би тэр үед чамайг ямар нүдээр хардаг байхыг мэдэхгүй.
Нэгэнт энэ байдалд хэн нь ч юу ч хожихгүй. Би өөрийхөө өөр замаар явлаа. Зүрхний шархыг цаг хугацаа л анагаах байхдаа. Гэхдээ сорви үлдэнэ. Би тэр сорвинд хайртай байх болно...





Сүнс хамтлаг
Хайрын цаана хайр байдаг


Дөлгөөн хонгор найз минь чи
Дурлалдаа бүдэрч гундуухан явна уу
Дууны цаана дуу байдаг гэлцэнэ
Дурласан хосуудыг нэг хараач

Дахилт:
Заяаны амраг дэргэд байдаг гэлцэнэ
Заавал түүнтэй уулзах болно
Хүний энэхэн орчлонд хайрын дууг дуулцгаая
Хүний орчлонд хайрын дууг дуулцгаая

Харсаар байтал хонгор найз минь чи
Хайрандаа бүдэрч гундуухан явна уу
Хайрын цаана хайр байдаг гэлцэнэ
Харцаа өргөн бусдыг нэг хараач

Дахилт:
Заяаны амраг дэргэд байдаг гэлцэнэ
Заавал түүнтэй уулзах болно
Хүний энэхэн орчлонд хайрын дууг дуулцгаая
Хүний орчлонд хайрын дууг дуулцгаая

Тогтоогүй насны алдаа илхэн
Тоомжиргүй найз минь шаналж явна уу
Толгодны цаана толгод байдаг гэлцэнэ
Толгой өргөн алсыг нэг хараач

Цэлмэг тэнгэрт түгсэн одод тодхон
Цэвэрхэн чиний царай дөлгөөхөн
Хүсэн хүлээсэн өдөр ирдэг гэлцэнэ
Хорвоо дэлхий уужмыг санаач

Дахилт:
Заяаны амраг дэргэд байдаг гэлцэнэ
Заавал түүнтэй уулзах болно
Хүний энэхэн орчлонд хайрын дууг дуулцгаая
Хүний орчлонд хайрын дууг дуулцгаая

Үүрдийн хайр дэргэд байдаг гэлцэнэ
Үүнтэй заавал уулзах болно
Хүний энэхэн орчлонд хайрын дууг дуулцгаая
Хүний орчлонд хайрыг дууг дуулцгаая




Сүнс - Цаг нь болоогүй хайр


Хатаж гандсан намрын цэцэгс шиг
Хайр минь чи юунд гуниглаав
Хавартаа эргээд ургах болохоор
Харамсаж огтхон ч шаналах хэрэггүй

Сэтгэлд үлдсэн хэнзхэн дэлбээ
Сэрүүн шөнөөр эргэн сэрнэ ээ
Түрхэн зуурын зовлон мартагдахад
Тэвэр тэвэрээр сарнай чамаас ургана

Дахилт:
Тэр цагт бүгд чамайг харна
Тэнгэрийн од ч бас чамд дурлана

Цаг нь болоогүй учирлын төлөө
Цагаасаа эрт шаналах хэрэггүй
Цаг нь болоогүй учирлын төлөө
Цагаасаа эрт шаналах хэрэггүй

Хүсээгүй зовлонгийн үүд хаагдахын цагтъ
Хүслийн чинь зоргоор хайр дэлбээлнэ
Мартагдах шахсан чиний дурлал
Маргааш болоход ховорт тооцогдоно

Ирээгүй хайрын төлөө чи минь
Эхэр татан уйлах хэрэггүй
Хүсэн хүлээж ирсэн хайр чинь
Хүний орчлонд өөрөө ч чамаас

Дахилт:

Энэ л үед бүгд чамайг дурсан
Энхрий цэцэгс ч бас чамд дурлана
Цаг нь болоогүй учирлын төлөө
Цагаасаа эрт шаналах хэрэггүй
Цаг нь болоогүй учирлын төлөө
Цагаасаа эрт шаналах хэрэггүй

5 comments:

Anonymous said...

Сорви үлдээхгүйгээр эдгээж чадах хэн нэгнийг олох болноо,дурсамж л үлдэнэ байх . Сэтгэл өвтгөхгүй харин ч тайван дулаахан мэдрэмж авчирдаг дурсамжууд. Сайн хүнд сайхан хайр ирдэг гэдэг шд , булангийн цаадах зүйлсийн тухай итгээд л байгаарай

хоосон said...

сорвийг нь хүртэл анагааж чадах лазер мэт хэн нэгэн байхгүй гэдэгт итгэлтэй байна. Сорви ч үлдэнэ, дурсамж ч үлдэнэ. Гол нь тэр хүн жаргалтай байх

баагий said...

Хмм.. Яагаад түүнээс илүү хэн нэгэн байж болохгүй гэж.. Чи зөвхөн өөрийн тэр л хугацаанд таарсан хүмүүстэй түүнийг харьцуулж үзсэн бус уу!!!! Ирээдүйд түүнээс илүү хэн нэгэн олдож л таарна. Олдохгүй гэдэгт итгэлтэй байгаа юм бол түүнийхээ төлөө тэмцэх хэрэгтэй.

lkhama said...

Түүнээс илүү хэн нэгэнийг хайхгүй. Олдохгүй гэж боддог учраас. Гэхдээ надтай уулзах тэр хэн нэгэнд "Би чамаас өөр хэнийг ч хайхгүй" гэж хэлэхийг л хүсэж байна. Тэр хүн илүү байх албагүй...

ohinoo said...

ymar aimar chuhal heleguud we? bi ugaasaa ibgej goyoor helj chadku
zugeer l chi oilgoh yostoi yumaa oilgotson l yum shig sanagdlaa. tsaashid yu bolohiig hen ch medkum chin ternees iluu hun garj irhiig ch uguisgehgui heseg hugatsaanii daraa chi terniig het unelj baisnaa oilgoj ch boloh yum