Jan 6, 2010
Бусдаас өөр байна гэдэг чинь өөрөөрөө байна гэсэн үг...
Би жирийн л нэг онц сурдаг, намхан охин баймааргүй байна. Би бусдаас өөрөөр сэтгэж, өөрөөр ярьж, өөрөөр сонсож, өөрөөр бүтээж, өөрөөр амьдармаар байна. Өөр байна гэдэг өөрөөрөө байна гэсэн үг. Би цорын ганц хувь орших гайхамшигт ертөнц. Тэгсэн хэрнээ бусадтай адилхан байдаг л нэг жирийн л нэг дуураймал байх утгагүй. Миний зан ааш, үзэл бодол хэн нэгэнд таалагдахгүй байж болох юм. Гэхдээ түүнийхээс өөр байгаа болохоор л таалагдахгүй байгаа хэрэг. Бусдаас өөр, дахин давтагдашгүй байна гэдэг өөрийгөө хайж олоод тэднээс өөр байж чадаж байгаагийн илрэл. Ганц олдох насандаа утга учиртай амьдрах ёстой. Өөрийнхөө хэн бэ гэдгийг бүрэн таньж мэдээгүй байж бусдын хэн гэдгийг, амьдралын утга учрыг таньж мэдэх боломжгүй байх. Бусдаас өөр хэмнэлээр амьдарч тэдэнд өөр сэтгэгдэл төрүүлэхийг хүснэ. Би үнэ цэнэтэй утга учиртай амьдармаар байна...
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Санал нийлж байнаа,амьдрал чинь утгагүй байх аргагүй богинохон .Өөр байхаас айхгүй байгаа чинь ёстой сайн байна шүү за .Чи бол бусад биш , би ч гэсэн .Нээрээ юу хийх гэж энд ирснээ мэддэг болсон , одоо хийх л үлдлээ :)
Post a Comment