Jan 13, 2010

Ийм нэг охин байсан...

Хорвоо ертөнцийн хувьд чи зүгээр л хэн нэгэн байж болох ч харин хэн нэгний хувьд чи өөрөө хорвоо ертөнц... Тийм би бол бүхэл бүтэн нэг ертөнц. Гэхдээ өөрөө энэ ертөнцийн олон зүйлийг мэдэхгүй л явна.



1. Баахан үйл явдал биччихлээ. Төрсөнөөс өнөөг хүртэлх 17 жилийг товчлоод. Ямар хүн ямар замаар явж ирсэнийг уншиж болох юм.
2. Өөрийнхөө тухай мэддэг, санаж байгаа зүйлүүдээ. Зан аашийнхаа тухай юмуудаа.


1. 1992 оны 5 сард хүн төрөлхтний түүхэнд нэгэн гайхалтай үйл явдал болсон юм. Гантулгын Лхамсүрэн хорвоод мэндэлсээн. Улаанбаатарын уугуул иргэн. Аав ээжийнхээ удаан хүсэж хүлээсэн ууган хүүхэд нь. Ер нь их дажгүй өдөр төрсөн золиг байгаам. Би төрсөн өдөртөө үнэхээр дуртай... Тэгээд хэдэн жил юу хийснээ ерөөсөө санахгүй байна. Хөдөө гадаа их л явдаг байсийм шиг байгаан. Уул нь бол 4 эмээ, 4 өвөөтэй байх учиртай боловч одоо 1, 1 л байдаг. Тэд нартайгаа нэг их дотно биш. Хамт байж үзээгүй болохоор. Бяцхан охин байхад маань аав ээжийн өргөж авсан эцэг эх нь намайг их л халамжилдаг байсан юм шиг байна лээ. Юу ч мэдэхгүй бужигнуулж явахад өөд болсондоо хөөрхий. Тэгээд 8 нас хүрээд хөгширч үхдэгийн даваан дээр сургуульд орсон. Ган Зам 20-р сургуульд арай л гэж орсон. Харьяаллын сургуульдаа орно гэвэл хотын захын нэг сургуульд орох болчихоод байсан. Ээж аав минь хөөцөлдөж байж оруулсан байх. Би ч юу ч мэдэхгүй л юм байсан л даа. Эргээд бодоход тэр сургуульдаа бол хагалдаг л байж дээ. Анхны хичээл онцгүй байсаан. Тэр сонин том том нэмэх тэмдэг, зарим үсгийн хэсгээс нь бичүүлээд байсан хичээл дээр том том F авч билээ. Анхны онцыг М үсэг бичээд авсан. Их л урам орж байсан санагдана. Тэгээд 1-р ангийхаа хагас жилээс ангийн дарга болсоон. Лайтай л гэмээр ажил. Тэр үед ч юм мэддэггүй байждээ. Хий гэснийг нь хийгээл явдаг байлаа. Шинэ жилээр өвлийн өвөөгөөс ганц л удаа бэлэг авч байсан. Манай багш нэг хүүхдэд нэг л өгнө гээд. Гэхдээ тэр бэлэгнийхээ шоколадыг алдчихсан шд. Нэг хүн ирээд юм асуугаад байсан, хулгайч гэж яаж мэдхэв дээ. Гэртээ ирээд л мэдсэн. Сайн ангийн дарга байгаагүй ээ. Ёстой ааш муутай нөхөр л байсан. Цагаан толгойн баяраар А үсэг болж байсан. Ангийхаа уран уншигчаар шалгарч байсан. Нэг цагаар шагнуулсан нь одоо ч гэрт байгаа. Тэр үед өндөрөөрөө охидуудаас 5 хавьцаа ордог байсан санагдана. Өөрөөсөө намхан хүүхдүүдийг их л шоглодог байлаа. Тэгээд магадгүй нүгэл нь нүдээрээ гарч байгаа байх л даа. Яг хэзээ өсөлт зогсчихсоныг мэдэхгүй ч сүүлийн 3 жил лав өсөөгүй нь баталгаатай үнэн. Тэгээд нэг жил сонгоны анги нэртэй ангид сурсан. Магадгүй миний амьдралын хамгийн хар жил байсан байхаа. Хэрэгтэй юм ерөөсөө сураагүй санагдана. Тэр үед л амнаас гарах бүх хараалуудаа сурсандаа хөөрхий. Тэр үеийг бодвол би хараал хэлдэггүй хүмүүжилтэй хүүхэд болчихсон байгаа гээд бодвол ойлгомжтой байх. Би гэж энд тэнд очиж хэрүүл хийсэн нөхөр л байсан байх. Гэр бүлийн хүмүүжил гайгүй тулдаа л гайгүй үлдсэн байхдаа. Ангийн багш нь архичин нөхөр байсан. Төлбөрийн мөнгө үрэн таран хийчихээд зугтчихсан. Гэхдээ үргэлж сайн сайхан байна гэж юу байхав. Унаж бүдэрсэнч босоод алхах учиртай юм шүү дээ. Би иргэж тийм болмооргүй байна. Энэ л чухал. 5-р ангид байхдаа л анхныхаа хүүхдэд Дөлгөөн гэдэг нэр өгөхөөр шийдсэн. Миний ирээдүйн гэр бүлд 2 хүний нэр тодорхой байдаг. Гэрийн эзэгтэй нь Лхамсүрэн, ууган хүүхэд нь Дөлгөөн. Өөр гишүүн байх үгүйг мэдэхгүймдаа. 5-р анги төгссөн зун миний амьдралыг бүхэлд нь өөрчлөх шийдвэр гарсан юм. 11-р сургуульд орох болсон. Аав ээж 2 санал нэгтэйгээр тэр сургуульд нь өргөдөл бичээд л миний оролцоогүй баахан юм боллоо. Тэгээд надад аав 7а гэдэг ангид орно гэж хэллээ. 9.1-нд хичээлд явуулсангүй. Нэг юм нь болохоо больсон шиг байгаан. 9.2-нд очлоо. Нэг ангид оруулаад суулгачлаа. Дэвтэрээ нүүрлэх гэсэн юу гэж бичихээ мэддэггүй. Хажууд суусан зэвүү хүргэсэн охиноосоо асуулаа, дэвтэрээ дуртай дургүй өгч байна, авлаа, харлаа, хууллаа, ... 7в ангийн сурагч ... , гайхлаа, асуулаа: манай анги чинь 7а биз дээ, охин шоолсон янзтай инээлээ, "7в шдээ" , "гэхдээ 7а-д орно гэж хэлсий шд", "би ангиа мэдэлгүй яадын" , цэхэлзлээ... Ойлгосонгүй одоо яаая гэхэв. 7а-д орсон бол олон зүйл өөр байх байсандаа. Хувь тавилан намайг 7в-д орох учиртай гэж үзжээ. Анх хажууд суусан зэвүүн охины анхны зэвүүн харилцан ярианууд намайг номхруулсаан. Би хүмүүжиж эхэлсэн. Энэ ангийн хүүхдүүдтэй эхлээд дугарч болохгүй, бөөн хэрүүл болно (бараг зодолдоно. хуучин ангийнхаа охинтой зодолдож байсан бараан дурсамж бий) , эхлээд ажиглая. Эхэндээ зохицохгүй дуугүй л суудаг байлаа. Хуучин сургуулийнхаа сайн сурагч нь байсан ч энд ирээд ямарч мэдлэггүй юм гэдгээ ухаарсан учир хийх юм ч их байлаа. Өсгийтэй гутал өмсч болохгүй байлаа. Энд тийм гутал өмсч байгаа хүн алга. Бүгд үнэтэй брэндийн гутал өмсчээ. За ер нь тэр яриад байдаг юмнууд нь худлаа байсныг яваандаа мэдсэн л дээ. Яг хэд нь брэнд байсныг мэдэхгүй. Би женсэн өмд, кет, пүүз өмсөж сурсан. 7,8-р анги ч хоцрогдол нөхөх талын юм хийсээр байгаа л дууслаа. 9-р ангид жагсаах шалгалт гэж нэг хүндхэн даваа бий. Бусад сургуулиас сургуульд сурах боломжгүй нь хасагддаг бол 11-р сургуулиас хасагдаж байгаа хүүхдүүд бусад сургуулийн онц сурлагатан болдог. Би гайгүй хоцрогдолоо нөхчихсөн байсан болохоор дажгүй дээгүүр орчих байх гэж боддог байлаа. Эхэндээ ч хасагдана гэж ярьж байсан л даа. Энэ гэм биш зан юм шиг байгаан. Багш нарын ам ер нь миний тухайд бол гайгүй байна шүү. Тэгээд ер нь нэгт нь орчих боломж байгаа юм шиг санагдаж эхэллээ. Тэрийгээ ёстой хэнд ч хэлээгүй. Эхний 10-т орж чадах болов уу гэж л ярьдаг байсан. Шалгалтын өглөө. Хүүхдүүд мэдэхгүй юмаа асууж байна. Зарим нь лавлан харж байна. Бараг бүгд шоколад идсэн байхаа. Гэтэл би... Хүүхдүүдийнхээ адистатын дүнг нэгтгэж хичээлийн эрхлэгчид өгөх ёстой гээл гүйж явлаа шд. Хүүхдүүд ангидаа хичээлээ хийж Лхамаа 104-т юм шивж суулаа. Дээшээ доошоо баахан гүйсэн. Шалгалт эхэлсэн. Мэддэг чаддаг бүхнээ хийгээд л өглөө. Өөрт байсан бүх боломжоороо хийчлээ. Тэгээд 1т орох ч мөрөөдөл чигээрээ үлдлээдээ хүнд аз болж хэлээгүй дээ гэж бодож байлаа. Тэр шөнө нь нойр хүрээгүй. Ерөөсөө цадаагүй идээд л байсан. Өглөө 9 цагт ирээрэй гэсэн. Маргааш нь 9 болоогүй байхад очлоо. Бөөн цуу яриа тарчихаж. Манай анги тэр шалгалтын материалыг нь урьдчилж аваад бэлдсэн байсан; Тэгээд би тоог нь 25 минутанд л хийсэн бүгд бие биенлүүгээ хараад инээцгээж байсан; Бүгд тэнцэх нь тодорхой гээд л юу юу ч билээ зүүдлээчгүй өчнөөн юм ярьцгаажээ. Шалгалтын дүн цагтаа гарсангүй. Хүлээсээр л... Арай гэж гарлаа. Доороос нь эхэлж хардийн билүү гэж бодлоо. Тэнэг хэрэг, эхний аравт үзчээл доороос нь харж болох юм гээд хартал тэнцчихжээ. Шалгалт өгсөн хүүхдүүдээс нэгт, нийт сурагчдаас бол 11-т орцон байна. Баярласан гэж жигтэйхэн. Гэтэл тэр хүсээд байсан зүйл маань миний бодсон шиг сайхан байгаагүй. Хэдхэн минутын дараанаас чихэнд янз бүрийн юм сонсогдож эхэллээ. "Би в-н охины доор ормооргүй байна", " Би Лхамсүрэнгийн доор орох ёсгүй. Материалаа үзнэ.", " Дүн нь буруу гарцан байна шд" ... Зарим нь тооны машин барьцан нэмж гарлаа. 3хан тоог яасанч их нэмдийн. Ер нь 11т орох дэмий юм болсон шиг санагдаж байлаа. Гэхдээ надаас бараг илүү баярлаж байгаа найзуудыгаа харахад сайхан байлаа. Надаас илүү догдолж байх шиг. Өөрөө тэнцсэн гэж хэлэхээсээ өмнө Лхамаа 1т орсон гэж ээжтэйгээ утсаар ярьж байсан. Би азтай хүн юм. Анх в-д биш а-д орцон бол ийм зүйл болохгүй байсан ч байж мэдэх юм. Магадгүй шинэ сургуулиа хайх биз. Гэхдээ л а-д угаасаа орох ёстой тавилан байсан юм шиг. Манай анги 1 хүүхдийн зөрүүтэйгээсээ болоод тарсан. Би а-д орсон. 2 сар л сурсан. Олон юмыг ойлгосон. Үзэл бодол өөрчлөгдсөн. Олон шинэ найз нөхөдтэй, намайг тоодоггүй ч гэсэн сайхан хамуудтай болсон. Тэднээс сурах юм асар их байдаг юм. IQA бол миний сэтгэл зүрхэнд хамгийн их хоногшин үлдсэн анги. Үнэхээр сайхан анги гэж боддог. Анги болгон сайхан л даа. Гэхдээ надад ширхэг эд эс бүхэн нь таалагддаг. Эд эс гэдэг нь хүүхдүүд нь шүү. хэхэ. Хувь тавилан IQA-руу хөтөлсөн шигээ 11а-руу чирээд явлаа. 10-р ангид суралгүйгээр төгсөх болсон. Шалгалт нтр аваад л байсан. Тэгээд 11а ч гэсэн сайхан анги байлаа. Өмнөх шилжилтүүдээс ялгаатай нь надаас аль ангид нь орох вэ гэж асуусан. 11б-н сурагч болно гэж төсөөлж чадахгүй байлаа. Эргэлзээгүй а-д нь орно гэж хэлсэн. Ёстой жинхэнэ самарцан анги байна гэж бодогдсоон. Тэгээд хүүхдүүдтэйгээ юм ярьж чаддаггүй байлаа. Нэг л эвээ олж өгөхгүй байсан. Ангийн дарга бол хүн болгонтой ярьдаг байсан. Надтай ч бас. Хичээлээ асуудаг нэг хүүхэдтэй ярьдаг байсан. Хажууд сууж байсан охинтойгоо хааяа ярьдаг байлаа. Сүүлд байраа солиод нэг бандитай суусан гэхдээ тэр бараг хажууд суудаг нэртэй энд тэнд тэнээд л явж байдаг нөхөр байсандаа. Хонхны баяраас хойш л гайгүй болж нүүр хагарч эхэлсэн. Бараг төгссөнийхөө дараа л овоо гайгүй танилууд болоод байх шиг. Хичээл асар их байлаа. ЭЕШ-д бэлдэнэ, хоцрогдлоо нөхнө. Сайхан завгүй жил болж өнгөрсөндөө. Сайхан найзтай болсон. Шалгалтын дүн ч гайгүй гарсан. 800 800 700 686 603. Сүүлийн 2-т ч угаасаа бараг бэлдээгүй дээ. Тэгээд мэргэжил сонгоно гэж бөөн маргаан дэгдсэн дээ. Би багаасаа жүжигчин болно гэж боддог байлаа. Нэг хэсэг сэтгүүлч болноо гэж ч боддог байсан. Тэгээд багшлах хүсэл бараг цусанд минь шингэсэн байлаа. Аав ээж алийг нь ч зөвшөөрөхгүй. Угаасаа сэтгүүлчийн шалгалт өгөөгүй. Жүжигчин болохоор юу ч бэлдээгүй байсан. Гэхдээ л хэн нэгэн миний хүсэл сонирхлыг асууж байсан бол би өөрөө хэлэх хэрэгтэй гэж боддог байсан бол жүжигчин л болох байсан байхдаа. Одоо ч оройтсон л доо. Миний хүсэл угаасаа тийм ч чухал биш болж таарсан. Уул нь сонгосон ангидаа сонирхлоо дагаад орчлоо гэсэн чинь надад онц сурдаг охин байх ямарч сонирхол байхгүй гэдгийг ойлгосон. Ямарч байсан инженер болох хүсэл л лав байхгүй. Энэ хүртэл уншсан байгаа бол та их тэвчээртэй хүн юм. Ийм хүн бараг өөр байхгүй байхаа. хэхэ. Их сургуульд орсон хойноо бол учрыг нь олоод л байна. Зовлонгийн түргэн нь дээр гээд хойшлуулж суух дургүй байдал маань их тус болсоон. Болж өнгөрсөн үйл явдал бол иймэрхүү л байна.


2. Би өөртөө аймар хайртай. Амиа бодсон үзэлтэн. Бодох дуртай. Бас жоохон худалч талдаа. Бие даалтаа хийгээгүй, өгөөгүй гэж олон ч хүнд худлаа ярьсандаа. Гэхдээ худлаа ярьж болохгүй хүн, болохгүй зүйл байдаг гэж боддог. Хүн бүрт үнэнч байхыг эрмэлздэг. Хов жив зөөж явах дургүй. Ярьчдаг ганц хоёр найзтай л даа. Эрэгтэй ч байсан болоосой гэж зөндөө их боддог. Улам бүр охидуудаас зайгаа барьдаг болоод байгаа. Их яриа, чалчаа. Чалчаа хүн бол дугтуйгүй бичсэн захидал мөн гэж үг байдаг. Тэр чинь би. Бодож явдаг юмаа шууд хэлэх дуртай. Хүнд амархан дасдаг. Бусдад атаархахгүй байхыг эрхэмлэдэг. Хэзээ нэгэн цагт бүжигээр хичээллэх боломж олдоно гэж найддаг. Санаж явбал бүтэх байлгүйдээ. Олон гаж гэмээр зуршилтай. Ганцаараа байхдаа зүгээр л сам бариад үсээ самнамаар санагддаг. Үзэг цаасыг нийлүүлэн сараачих дуртай. Зүгээр л сараачих. Тайвширах шиг л болдог. Хааяа өрөөнүүд хэсэн алхлах дуртай. Хөргөгчөө ухаад юу ч авахгүй байх дуртай. Угаалгын өрөөнд крант онгойлгочихоод зүгээр л чимээг нь сонсож суух дуртай. Сүүлийн үед шүдээ удаан сойздох дуртайгаа анзаарсан. Ном уншихыг их хүсдэг. Гэхдээ урьд нь хүнд хэлж байгаагүй нэг зүйл бол ном унших үед миний нүд номон дээгүүрээ гүйгээд байдаг. Сайн анхаарлаа төвлөрүүлчихвэл гайгүй л дээ. Нэг мэдэхэд л өөр мөрийн үг уншаад явж байдаг. хэхэ. Заримдаа хөгжилтэй ч юм шиг санагддаг. Сэтгэлийн хөдлөл ихтэй амархан хувирч өөрчлөгддөг. Өөрийгөө их юманд бодсон бусдын үгийг сонсдоггүй гаруудад дургүй. Өөрөө юу ч хийгээгүй байж бүтсэнгүй гэж уурлаад байхад дургүй. Худлаа, ярихаас цаашгүй гаруудад ясны дургүй. Ёс суртахууны наад захын юм мэдэхгүй 18 насалцан гаруудад дургүй. Итгэл дааж чадахгүй бол бүр дургүй. Нэг их олон янзын хүнтэй уулзаж байгаагүй болохоор өөр юу хэлж болохыг мэдэхгүй байна. Гэхдээ хүнийг байгаагаар нь хүлээж авахыг эрхэмлэдэг. Хэтэрхий гэнэн байж магадгүй ч би зөв л гэж боддог.
Дасчихсан хүндээ амархан гомдчих гээд байдаг сул талтай. Хүнээс дэндүү их юм хүсээд байх шиг санагддаг. Гэхдээ тэд миний бодсоноор байсан нь ховор. Бодсоноос ч илүү байсан нь бас бий л дээ. Өөртөө дүгнэлт хийх гэж их оролддог. Гэхдээ чададгүймаа. Өөрийгөө ямарч байсан хайж л байна. Олдоно гэж найдаж байна. Надад урт удаан аз жаргалтай амьдрал байгаа гэдэгт итгэдэг. Өнгөрсөн 17 жилд баахан л төөрч будилсан гэхдээ одоо бараг эвэндээ орж байх шиг байна. Үлгэр хэзээ амар сайхандаа жаргахыг хүлээж л байна...

4 comments:

Умба said...

Сонирхолтой байлаа шүү :) зөндөө л инээлээ ,11т ирээд нилээн өөрчлөгдсөн юм байна даа тийм ээ.Энэ сургууль ,ангийхан миний амьдралд ч гэсэн зөндөө зүйл авчирсан одоо надад байгаа хамгийн үнэтэй бүхний нэг. Оюутны амьдарлынхаа тухай бичээрэй за , туршлага судлая ^^

Choco said...

сүртэй бичдэг охин байна шүү чи бас айн. Лаг гоё санагдлаа л даа ер нь бол. Бас их сургуульд ороод онц сураад байгаа гэж сонссоон. Бүх хичээл 100 гээд л . Сайн байна шүү. Хичээгээд байгаарай.
11р сургууль үнэхээр гоё сургууль шүү нээрээ. Би бас маш их хайртай. 11р сургуульд сурдаг гэж хэлэх нээх гоё байдаг байлаа.

Anonymous said...

yoo udku bid nar shigshigdeh gej bgaa shiljiltiin 9-uudiig shigshine geed ymarhuu ym irdeg ym be her ve? aimar aijn

Gansukh B said...

Эхний бүлэгтэй ихээхэн төсөөтэй замналыг туулжээ би бас.