Аливаа зүйлд хандлага хамгийн чухал гэнэ. Хичнээн авьяастай байгаад, хичнээн мэдлэгтэй, оюуны потенциалтай байгаад хандлага нь сайн байхгүй бол амжилтанд хүрэхэд хэцүү, амжилтанд хүрлээ ч их хөдөлмөрлөх хэрэгтэй. Ер нь сэтгэл гутрал хүнд үргэлж буруу хандлагыг бий болгодог юм байна. Буруу хандлагатай хүн аз жаргалтай амьдарсан түүх байхгүй гэнэ. Сэтгэл гутрал нь хамгийн хэрэггүй, хамгийн адгийн зүйл юм байх.
Ер нь хувь тавилан гэж байдаг л юм бол хүн түүнийг бодол санаагаараа бий болгодог байж болох юм шиг санагдлаа. Хүн амнаас гарах авиагаараа амьдардиймаа гэж нэг үг байдагдаа.
Тэгээд ер нь энэ хандлага гэдэг чинь их чухал эд байна. Нээрээ л бид хэн нэгэн лүү муухай харвал тэр эргээд над руу муухай харах нь зүйн хэрэг юм. Чи тэр хүнд яаж хандана тэр ч бас яг адилхан. Тэр хүнээс хүсээгүй зүйлээ өөрөө эхэлж хийх нь хамгийн гэнэн, тэнэг, бодлогогүй алхам мэт санагдлаа. Яг үүнтэй адил ажил албандаа, хичээлдээ ч, ер нь аливаа үйл хэрэгт яаж хандана тэр ч бас танд тэгж л ханддаг юм байна. Дургүй байвал олигтой юм болохгүйнээдээ. Тэгэхээр амжилтыг хүсвэл хандлагаа эерэг тал руу нь өөрчлөх хэрэгтэй юм байна.
Хамгийн хэцүү нь хандлага халдварладаг гэнэ. Халдварлахдаа бас нэлээн хурдан гэнэ. Үнэхээр үнэн санагдлаа. Багийн нэг л гишүүн ялна дийлнэ гэсэн хандлагатай байвал тэр нь бусдад нь халдах боломжтой юм. Харин бас бүтэхгүй нь гэсэн уруу татагч хүчнүүд бий. Тэгэхээр хамгийн гол хүн багийн ахлагчийн хандлага чухал болж таарлаа. Ер нь яалтчгүй халдварладаг гэснийг хүлээн зөвшөөрч байна л даа. Яаж тайлбарлахаа сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан бусдад аль болох зөв, сайхан, эерэг хандлага л халдварлуулах юмсан.
Хандлагыг худалдаж авах эсвэл заалгах боломжгүй болохоор нэг бол халдвар авах эсвэл өөрөө бий болгох замууд л байна. Хэнээс халдварлана гэж хүлээхэвдээ. Өөрөө өөртөө сайхан хандлагыг бий болгох хэрэгтэй юм байна л даа.
No comments:
Post a Comment