Хорвоогийн бүх охид чамаас хайр халамжийг мэдрэх эрхтэй.
Охид их тэвчээртэй... Тэд хэтэрхий их боддог, бодсоноо шууд хэлдэг... Жижиг сажиг юмыг ч их нухацтай боддог... Тэд үргэлж эерэг сэтгэгдэл төрүүлдэг. Үргэлж сайхан байх ёстой юм шиг санагддаг. Тэднийг хүндлэхгүй байхын аргагүй. Инээмсэглэл нь эргэн тойрноо үргэлж гэрэлтүүлдэг. Тэднээс байнга эерэг энерги мэдрэгддэг. Сэтгэл хөдлөл дэндүү ихтэй. Болсон явдлын талаар их удаан, нухацтай бодоцгоодог. Сайн муу ялгалгүй хэлсэн үг, хийсэн үйлдлийн чинь тухай бодсоор л байх болно.
Нэг л өдөр охин байхаа больж ухаан суух цаг ирнэ. Дуу цөөтэй болно. Амьдралын асуудлуудад дарагдана. Өдөр тутмын амьдралыг эмэгтэйчүүд л зохицуулдаг юм шиг санагддаг. Өөрийгөө бодох нь багасаж үр хүүхдээ гэсэн сэтгэлээр тэднийхээ төлөө зүтгэх болно. Хань ижилдээ санаа тавьж, магадгүй өрх толгойлсон эмэгтэйн өндөр хариуцлагыг үүрнэ. Тэр үед инээж наргиж, тоглож цэнгэх зав олдохгүй. Харин одоо тэд гэнэн цайлган, эрх танхил хэвээрээ, хөөрч дэрвэн инээж баясаж явна. Хэний ч гар хүрээгүй ховор эрдэнэсийг гэмтээвэл эргээд эвлэхгүйн адил тэдний сэтгэлд сэв суулгавал үлдсэн бүх амьдралдаа тэд өөр байх болно.
Тэднийг хэзээ ч битгий гомдоо. Наснаас нь өмнө ухаан суулгах гэж элдэв үгээр зэмлээд хэрэггүй. Гунигийн нулимс бага унагаг, харуусал гомдлын үгс сонсохчгүй хэлэхчгүй өсөг. Тэд үргэлж инээж байг.
2 comments:
nadad vneheer taalagdlaa chi vneheer awiyaslag ohin ymaaa.....
bayrlalaa. :)
Post a Comment