Mar 30, 2010

Өнөөдөр...

Өнөөдөр төрсөн энэ онцгүй мэдрэмжүүд хэдэн жилийн дараа яг энэ хэвээрээ мэдрэгдэх болов уу?

Өглөөг уул нь их дажгүй угтсан санагдана. Яг үнэндээ өглөө ямархуу байсныг, юу юу болсон, юу хийснээ ерөөсөө санахгүй байна. Сургууль дээр очиход хүлээж байгаагүй үр дүн угтсан. Тэр ч яахав. Тэгээд хүмүүсийн байгаа байдал нь надад нэг л тавгүй мэдрэмжүүдийг төрүүлээд л байлаа. Сүүлийн хичээл дээр багшдаа загнуулцан. Загнуулсан ч гэж зөвлөгөө өгөөд байх шиг байсан. Яг үнэндээ тэр юу ч мэдэхгүй гэж өөрийгөө өмөөрмөөр л байна. Гэхдээ энэ удаад бол зэмлэлийг хүлээж авах нь зөв л дөө. Дараа нь гадаа цасаар шуураад... Яг л миний сэтгэл шиг. Нэг л таагүй. Орой нь гадаа сайхан болсон бол миний дотор харанхуй хэвээрээ л байлаа. Бушуухан унтахын түүс болж байлаа. Гэр бүлийн хэтэрхий том хэрүүл, маргаан шөнө 2:00 цагт намайг сэрээсэн, одоо 3:58 болж байна. Сэтгэл таагүй хэвээр л... Маргааш гэхэд мартчих юмсан. Ахиж ийм өдөр битгий тохиолдоосой. Бүр нойр цайрчлаа. Бүх юм нэг л утгагүй харагдаад байх чинь. Хүн ер нь яах гэж амьдардын болдоо. Амьдрал бол тэмцэл гэж хэлсэн. Яагаад заавал тэмцэх ёстой гэж. Асуудалгүй л амьдармаар байна шд. Жаргах гэж биш зовох гэж төрсөн байдаг юм болов уу? Бөөн асуудал дундуур алхаад л байна. Өөрөө өөртөө асуудлыг бий болгоод тэгээд тэрийгээ давж туулах гэж зүдэрсээр л... Заавал зөв алхам хийж зөв амьдрах ёстоймуу? Алдаа гаргаад тэрийгээ давтахгүй бол болоо биз дээ. Надад зөв санагдсан юм чамд буруу санагдаж байгаам. Тэгэхээр би бол зөв юм хийсэн гэж бодоод байгаам шд. Намайг битгий буруутга... Юунд хурдыг ингэж их эрхэмлээд байдаг юм бол? Хэтэрхий их хурдалсанаасаа болоод, хөгжих хүсэлдээ сохороор хөтлөгдсөнөөс болж дэлхий ертөнц биднийг даахаа больчихоод байна шд.
Нэг өдрийн ой санамжтай болчихсон тухай нэг кино байдагдаа. Өнөөдрийг байнга өөрөөр мэдрэнэ. Унтаад өглөө сэрэхэд маргааш болохгүй. Ахиад л өнөөдөр. Өчигдөр төлөвлөсөн зүйлүүдээ ахиад л хийнэ. Гэхдээ байж болох бүх төрлийн үр дүнг үзнэ. Өөр өөр хүмүүстэй уулзана. Одоо унтаад өглөө сэрэхэд ахиад өнөөдөр байгаасай. Ахиад гурван сарын гучин байгаасай. Яг энэ цагтаа инээмсэглэн сууж байхиймсан...

No comments: