Ерөөсөө ямар ч онцгүй зүйл тохиолдохгүй, бүтэлгүйтэхгүй, шаналахгүй, үүрд аз жаргалтай байвал ямар бол?
Тэр аз жаргалтай байдал маань зовлон мэт санагдаж эхлэхгүй гэж үү? Яг үнэндээ бид зарим нэг хүмүүстэй харьцуулахад хэтэрхий аз жаргалтай амьдарч байгаа шүү дээ. Жаргалын удаанаас зовлонгийн түргэн дээр гэдэг дээ. Заримдаа бүх юм бүтээд л байхаар ямар нэг юм болохгүй байгаам шиг санагддаг. Тэгээд бүтэлгүй зүйл тохиолдвол уурлаад л. Нэг л утгагүй ч юм шиг. Маргаашийн аз жаргалын төлөөс нь өнөөдрийн зовлон биш гэж үү? Хэт их жаргалын дунд хэсэгхэн зовлон амттай гэж. Ер нь аз жаргал гэж яг юу вэ? гэсэн надтай үргэлж хамт явж байдаг асуултын хариуг олчуул төлөөс нь юу вэ гэдгийг мэдэж болох байх л даа. Ямар ч л байсан төлөөс бол байх хэрэгтэй юм шиг байна. Би уул нь байх хэрэггүй гэж бичих гэж байсан. Бодоод үзвэл байх ёстой л юм шиг байна.
No comments:
Post a Comment